С.Амарсайхан: Газ тээвэрлэж явсан машин бүртгэлгүй, зөвшөөрөлгүй явж байсан асуудал яригдаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Amarsaihan/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Уг шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Газ тээвэрлэсэн машин яагаад бүртгэлгүй, зөвшөөрөлгүй байсан асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, яг зориулалтын, үйлдвэрийн аргаар хийсэн, газ хийг аюулгүй тээвэр зориулалттай машин байсан эсэх асуудал хөндөгдөж байна. Газ тээвэрлэж явсан машин бүртгэлгүй байсныг хууль хяналтын байгууллага гаргаж ирж байгаа. Энэ автомашин шаардлага хангасан уу. Машин очоод мөргөнгүүт л эрэг шураг, крант нь нээгдчихдэг юм уу гэдэг асуудал байна" хэмээлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    . ГАЗ бол дэлбэрдэг нь ойлгомжтой дэлхий дээр болон АНУ-н кино дээр дэлбэрдэг бүх зүйл зөвхөн ГАЗ-ын станц ГАЗ-ын тээвэр, Орос, Солонгос, АНУ, Англи, япон бүх оронд ГАЗ-ын дэлбэрсэн гарч бичигдэж байдаг_ харин Монголд шатахууны колонк бий болоод 100 жил болоход колонк дэлбэрсэн түүх байхгүй, иймд зөвхөн ГААЗ-ын түгээх асуудлыг журамлаж шалгавал таарна…