Парламентад суудалтай намын дарга нар “Баялгийн сангийн тухай хууль“-ийн санамж бичгийг байгуулж, гарын үсэг зурлаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zasag Oyun-Erdene/forum/viber_image_2024-01-31_13-25-09-242 copy.jpg

Парламентад суудалтай намын дарга нар өнөөдөр "Баялгийн сангийн тухай хууль"-ийн санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ" гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.