Тэд ээжүүд, эмэгтэйчүүдийн тухай юу өгүүлэв

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 9 сек
40
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/431730242_1600720930468638_2681246302916733151_n-1.jpg

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8"-ны баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн эрх, тулгамдсан асуудал гээд олон сэдэв хөндөгдөж, асуудал, шийдлийг ярилцахаас гадна хайртай дотны хүмүүстээ хайр мэдрүүлж, халамжлах боломж олддог.

Энэ өдрийг тохиолдуулан бид олны танил эрхмүүдийн төлөөлөлтэй уулзаж, ээжүүдийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.

Фантастик продакшны жүжигчин СТА М.Баярбат

legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/431628173_1406124796962901_1317917511932388985_n.jpg

-Бүх цаг үед, бүх чин сэтгэлээ үрийнхээ төлөө зориулж, байнгын санаа чилээж байдаг хүмүүсийг эх хүн гэдэг байх. Миний ээж одоо хүртэл надад санаа зовж залгадаг. Тухайлбал,

"Ээж: Миний хүү хөдөө зурагтай байна уу?

Би: Үгүй ээ. Хүү нь хотод байна.

Ээж: Ер нь ойрд явах уу?

Би: Магадгүй ээж ээ.

Ээж: Тэдэн сарын тэдний өдөр тэгж хүйтэрнэ гэж байна. Чи үстэй дээлээ аваад, дулаан хувцаслаад яваарай" гэх жишээний. Энэ бол зөвхөн эх хүнээс л гарах агуу их хайр, халамж. Эндээс ээж минь өдөр шөнөгүй миний төлөө санаа зовниж суудаг нь мэдрэгдэж байгаа юм. Би уг нь өдөр бүр ээж рүүгээ ярьж байх юмсан гэж боддог ч заримдаа чаддаггүй. Ганцхан минут зарцуулаад залгахад надаас унах юм байхгүй шүү дээ гэж боддог хэрнээ заримдаа залгаж амжихгүй өнгөрүүлчихдэг учраас жаахан гэмшдэг. Энэ завшааныг ашиглаад ээждээ, эхнэртээ болон Монголынхоо бүх сайхан эмэгтэйчүүдэд энэ сайхан баярын халуун мэндийг дэвшүүлье.

"MOON DANCE" хамтлагийн бүжигчин Б.Алтанхөлөг

legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/431675327_388976320507682_1900904031278876929_n.jpg

-Агуу зүйлийн ард гарч чаддаг хамгийн гайхалтай хүчирхэг хүмүүсийг эмэгтэйчүүд гэж тодорхойлмоор байна. Миний хувьд ээж минь энэ хорвоогийн хамгийн гайхалтай хүн. Намайг гэх хайр нь хэзээ ч хувирахгүй. Бүх цаг үед миний дэргэд байх ганц хүн. Харамсалтай нь би ээжийгээ хангалттай хэмжээнд баярлуулж, хайртайгаа байнга илэрхийлээд байж чаддаггүй. Өдөр болгон ээжтэйгээ утсаар ярихыг хичээдэг ч заримдаа амждаггүй. Эрэгтэй хүмүүсийн нийтлэг алдаа болов уу гэж бодож байна. Тиймээс бүх эрчүүддээ ээждээ цаг зав гаргаж байгаарай. Хайртай шүү гэдэг үгийг харамгүй хэлж, баярт мөчүүдийг нь хамтдаа хуваалцаж байгаарай гэж хэлмээр байна. Эцэст нь энэ хорвоогийн гэрэл гэгээ болсон бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе.

"MOON DANCE" хамтлагийн бүжигчин Б.Өлзий-Орших:

legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/431679122_7283938021699357_5555762405593717639_n.jpg

-Ээж минь хөдөө амьдардаг. Хол байгаа ч гэсэн чадах хэмжээгээрээ гоё баярлуулахыг хичээдэг. Цэцэгт мэндчилгээ, ил захидал гэх мэт сэтгэлээ шингээсэн гэнэтийн бэлгүүд илгээдэг. Утсаар ярих эсвэл нүүр тулаад уулзахаараа тэр болгон хэлж чаддаггүй сэтгэлийн үгсээ ил захидал дээр бичээд илгээх нь хамгийн үнэ цэнэтэй юм шиг санагддаг. Монголынхоо бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, охидуудаа МАРТ-8-ны баярын мэндийг хүргэе. Яг энэ өдөр та хамгийн аз жаргалтай хүн байх ёстой шүү.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эмэгтэйчүүд нөхрүүдээсээ ихийг хүсдэггүй үр хүүхдүүддээ хүн шиг аав байхыг л хүсдэг шүү

  • З
    Зочин

    Эмэгтэйчүүдийн эрх хангалттай байгаа тэдэнд ухамсар ёс зүй үнэт зүйл огт байхгүй таарсан хужаатайгаа гэр бүл болдог хужаадаа адсага шиг ааш шуналтай хэрэглээнээсээ болж хаяагдаад монгол эрчүүд хүүхдийг минь өнчрүүлчлээ гэж худлаа буурдаг ямар оролцоогүй байж монгол эрчүүд бүгд бутач хүүхдийн эцэг гэж муу бүхнээр цоллуулдаг нь сонин шүү

  • З
    Зочин

    Уг зорилого нь гэр бүлийн хүрээ ажил алба болон төр засгийн бүх шатанд эрх ашиг нь зөрчигдөж сэтгэлийн бие мах бодийн дарамтанд амьдарч буй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх өдөр юумсан даанч манайхан баяр гээд ойлгочихсон нөгөө дарамтлагч нар нь хүртэл цуг найралдаг архиддаг тэгээд шөнө нь зоддог дуусангууд үр хүүхэд ажил эхлэнгүүт дарга нь хүртэл энэ өдрийг дахин тохиотол мартдаг болчихсон

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda