Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нүдний даралт ихсэх өвчин нь ямар нэг шинж тэмдэггүй байдаг тул хүн нэг мэдэхэд хараагаа алдсан байдаг
00

ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлөөс,
"ДЭМБ-ын судалгаагаар эргэшгүй хараа алдалтад хүргэдэг буюу сохролд хүргэдэг өвчний хамгийн тэргүүлэх өвчин бол Глауком буюу Нүдний даралт ихсэх өвчин юм. Энэхүү өвчин нь чимээгүй хулгайч буюу ямар ч зовуурьгүй, шинж тэмдэг илэрдэггүй өвчин учир хүн нэг мэдэхэд хараагаа алдсан байдаг" гэлээ.



