Хотын төв рүү өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулж эхэллээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:tugjrelgui zam/jj.jpg

Түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулах юм байна. Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл болон хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр зохицуулах юм байна. Иймд зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг жолооч нарт зөвлөв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    ойлгосонгүй

    ТЦА ийн дарга ийм туршилт хийлээ хэмээн ажлаас нь халж сүржигнэсэн. ТӨРийн хүмүүс муухан ажлах юм даа

  • З
    Зочин

    Зөв, Одоо Яармагын түгжрэлыг 5н богд Атар-Өргөөгийн ын уулзвар, Нарны гүүрнээс хот талаас ирэх хөдөлгөөнөө их явуулснаас болж үүсдэг үүнийг эсрэгээр нь хийх хэрэгтэй бна.

  • З
    Зочин

    Ямар ч байсан юм хийх гээд оролдоод байгаа нь чухал юу ч хийхгүй эсвэл шалтаг тоочоод сууснаас хамаагүй дээр