Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Баттулга: Улаанбаатар-Хөх хот чиглэлд нэг талдаа 313,600 төгрөгөөр ЗОРЧИНО
00

Энэ сарын 15-наас эхлэн Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар болсон. Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялах аж.
Тасалбарын үнэ том хүн хоёр талдаа 627,200 төгрөг, хүүхэд 492,300 төгрөг байхаар тогтжээ. Өөрөөр хэлбэл, том хүн нэг талдаа 313,600 төгрөгөөр зорчих аж.



