“Малчин түмэндээ тусалья” бөхийн барилдаанаар нийт 192 сая төгрөгийн хандив цуглажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3,13/432462340_726668776122181_4672520800987001630_n.jpg

Монголын үндэсний бөхийн холбоо “Малчин түмэндээ тусалья” хандивын аянг өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдрөөс өрнүүлж, энэ сарын 1-ний өдөр Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулсан.

Тус барилдааны үеэр бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, бөхийн дэвжээдээс малчдадаа хандив өргөсөн болон барилдааны орлого, мөн барилдааны үеэр бөх сонирхогч үзэгчдээс шилжүүлсэн төлбөр болох 192.123.266 төгрөгийн хандивыг малчдадаа тусламж болгон өгчээ.

legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3,13/432435432_726671772788548_6836257582891101739_n.jpg

Дашрамд сонирхуулахад, “Малчин түмэндээ тусалъя” хандивын бөхийн барилдаанд барилдаж нэгээс долоо давсан бөхчүүд давааны шагнал болох 50.000 -3.000.000 төгрөг, ажилласан жаяг дэгийн багийн гишүүд болон уран бүтээлчид, хамгаалалтын албаныхан ажлын хөлсөө хандивласан байна.

legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3,13/432433311_726672489455143_5100029196485499269_n.jpg legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3,13/430472332_726672499455142_8196407406696557855_n.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Ноцогч

    Жирийн ард иргэд өөрийнхөө хөлс хүч оюунаараа олсон ажлын хөлсөө ядарсан малчдад хандивладаг, харин бөхчүүд тэр иргэдийн мөнгийг зүгээр нэг ноцолдоон зохион байгуулаад өгчих юм🥴инээд ч хүрмээр, 😅; уурч хүрмээр🤬 юм шиг. Шог юм их байх юм.😅😂🤣.