Франц улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр ЗАРЛАГДЖЭЭ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:france/adi1ma_france_x974.jpg

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна. Хүсэлтийг 2024 оны тавдугаар сарын 3-н хүртэл авна.

Тэтгэлгийн зорилго нь

Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;

Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;

Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;

Тэтгэлэг олгох чиглэл:

Мастерын сургалт / франц болон англи хэл дээр/

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ээр суралцах бол давуу тал болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.