Чуулганаар ҮАБЗ-ийн мэдээллийг ХААЛТТАЙГААР сонсоно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:toriin ordon tsetserleg/MPA-Z-2023-3-1-1-1-15225 copy.jpg

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт товлогдсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл /хаалттай/

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл сонсох юм байна.