“Архашаат“ боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх зөвшөөрөл олгож эхэллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3,13/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Монгол Улс Дорнод аймагт бүртгэлтэй суудлын автомашинд БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны "Архашаат" боомтоор “хилээр нэвтрэх үнэмлэх”-ийг 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс дараах шалгуураар олгож эхэллээ.

Наймаас доош суудалтай автомашинаар тус боомтоор нэвтрэхийг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлэн, хил нэвтрэхээс 24 цагийн өмнө Цагдаагийн газарт ( dornod.tsagdaa@gmail.com) цахим хаягаар илгээнэ. Үүнд:

Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар

Тээврийн хэрэгслийн гадна талын 45° өнцгөөс хоёр талаас авсан зураг

Тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал хамрагдсан гэрээний хуулбар