ЦУОШГ: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгаар их хэмжээний нойтон цас орно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/NewFolder 1/цасан шуурга (1).jpg

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно. Тодруулбал,

Булганы төв, Сэлэнгийн өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.

Харин маргааш буюу гуравдугаар сарын 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.