СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/tsasan shuurgadd.jpg
legacy:tsasan shuurga/hovd shuurga.jpg

ЦУОШГ-аас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг ирүүллээ. Тодруулбал,

"Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, маргааш өдөр Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна" гэв.

Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлд зорчих гэж байгаа бол автомашиныхаа аюулгүй байдлыг хангаж, бүрэн бүтэн байдлыг шалгаж, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ үү.