Т.Сайнжаргал УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр МАН-ын Удирдах зөвлөлд хүсэлтээ өгчээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:2025/11/sainjargal.jpg

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчид намдаа хүсэлтээ өгсөөр байна. Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргал МАН-ын Удирдах зөвлөлдөө хүсэлтээ өгчээ.

Энэ тухайгаа "Энэ өдрийн морин цагт 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтээ Удирдах зөвлөлд өглөө

Хураангуй ард түмний төлөөлөл болсон УИХ-д хоёргүй сэтгэлээр ажиллаж, Монгол төрд хууль дээдэлж, Монголынхоо залуу үеийн манлайлал болохын төлөө өөрийгөө сорьж буй болно" гэжээ.

Сануулахад, 21 аймгийг 7 бүс болгож хувааж сонгууль явуулахаар болсон. Т.Сайнжаргалын хувьд Дархан, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвших юм.