Улаанбаатарт энэ сарын 23, 25-ны өдрүүдэд цас орж, явган шуурга шуурна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/256867054_590109255561922_6278908474449807867_n.jpg

ЦУОШГ-аас ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг ирүүллээ. Тодруулбал,

Энэ сарын 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Харин нийслэл Улаанбаатар хотын хувьд энэ сарын 23, 25-нд цас орж, явган шуурга шуурна.