Наурызын баярт зориулсан барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүллээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
00
legacy:2025/12/NewFolder1/432827347_1422183395064773_207146413122354335_n.jpg

Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2024.03.19/ Бөхийн өргөөнд 13:00 цагт эхэлсэн. Өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Д.Анар, улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Ц.Одбар, улсын заан Б.Серик тэргүүтэй улс, аймгийн цолтой 128 бөх хүчээ сорьсон.

Тэгвэл уг барилдаанд даян аварга Н.Батсуурь долоо даван түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэжээ.

Тус барилдааны түрүү бөх “Соната-9” маркийн автомашин, үзүүр бөх дөрвөн сая төгрөг, их шөвгийн дөрөвт шалгарсан бөх тус бүр хоёр сая төгрөгийн шагнал хүртэж байгаа аж.