Бямба гарагаас эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/dvv23.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу гуравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч гуравдугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн,

Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх;

Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх;

Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх;

Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх;

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;

Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.