М.Галбаатар: СӨХ-ны мөнгөө төлөөгүй иргэдээс болж оршин суугчид бүгд хохирдог байсан бол одоо зөвхөн тухайн өрхийн өмчид хязгаарлалт хийх зохицуулалттай болж байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:oron suuts/орон сууц.jpg

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор Монголын СӨХ-дын Дээд зөвлөлийн Гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр, "СӨХ-ны шинэчилсэн найруулгын төсөлд "СӨХ-ны дарга санхүүгийн тайлангаа улирал тутамд тайлагнана. Хэрэв оршин суугчдын төлсөн мөнгийг өөр зүйлд зарцуулбал хариуцлага хүлээнэ" гэсэн зохицуулалт орсон.

Мөн СӨХ-ны мөнгөө төлөөгүй иргэдээс болж оршин суугчид бүгд хохирдог байсан бол одоо зөвхөн тухайн өрхийн өмчид хязгаарлалт хийх зохицуулалттай болж байна" гэх мэдээллийг өглөө.