АНУ-ын ТНБД-ын орлогч Др.Курт М.Кэмпбэлл Монгол Улсад айлчилна

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/07 31/болортуяа зураг/АНУ-ын ТНБД-ын орлогч Курт Кэмпбэлл Монголд айлчилна.jpg

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл энэ сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны яамны удирдлагатай тус тус уулзах юм. Айлчлалын хүрээнд хийх уулзалтуудын үеэр Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцох аж.