Сэрэмжлүүлэг: 29-55 насны 10 иргэн нэг дор угаартаж нас баржээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
60
legacy:_shariljjj/aziin naadam/379951933_1435161593720201_4497180382664753593_n.png

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гуравдугаар сарын 23-ны 03:17 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “Олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа аж.

Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хороо болиочээ

  • З
    зочин

    мань гарууд хар тамхиныхаа тун хэтрүүлсэн юм биш үү айн тэгээд л тэр чигээрээ чад хаа хаа ха ха сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд хар тамхианд донтож байгаа 14-21 насны этгээдүүд хар тамхи бол тэдний сонгол монголын нүүр царай болсон хамтлаг дуучин СТА уудын нийгэмд үлгэр дуурайлал үзүүлж байгаа күр зураг шүү

  • Х
    Хавар намар пийшин дулаарахаар таталт муудаад угаа

    Хавар намар гал бага хи й пийшин муу татдаг

  • З
    Зочин

    Хавар намар 2т маш их амархан угаартаж үхдэг шүү

  • З
    Зочин

    Тэнэг бол угаартаж үхээд бай

  • З
    Зочин

    Novsh yumaa ene utaagui tulsh gesen horoo bolioch ee