Өнөөдөр, маргааш дулаарах тул шар усны үерээс сэрэмжлүүлэв

Ус цаг уурын байгуллагаас өнөө маргааш хоёр өдөр хэт дулаарах тул шар усны үерээс сэрэмжлүүлжээ. Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан мэдээллээр, нийслэлд бүх хэсгээр -2...+3 градус дулаан байна. Мөн энэ сарын 31-нээс дулаарах төлөвтэй байна.
Харин маргааш энэ сарын 26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Харин 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.
Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -5-10 градус, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус байна.



