ЕБС-ийн III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:2024/03/423516100_370977985564092_8537628465421189902_n.jpg

Сурагчид энэ долоо хоногт хичээллээд ирэх даваа гарагаас гуравдугаар ээлжийн амралт эхэлнэ. Амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжлэх юм. Сурагчдын өвлийн амралт гурван долоо хоног үргэлжлээд нэгдүгээр сарын 19-нөөс хичээл орсон байдаг.

Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг хуваарийн дагуу хичээллэж байгаа билээ.

legacy:_shariljjj/aziin naadam/2-084929-879003009.png