Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн боомтоор суудлын автомашинаараа зорчдог боллоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3,19/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-2.jpg

Монгол улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтуудаар 8-аас доош суудалтай, хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой болжээ.

Тодруулбал Монгол, Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай, автомашиныг энэ сарын 14-нөөс, Бичигт-Зүүнхатавч боомтоор 21-нээс нэвтрүүлдэг болсон байна.

Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтойг ЗТХЯ-наас. мэдээлэв.

Цаашид БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтуудаар 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа аж.

Замын-Үүд хилийн боомтоор хоёр талын холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, 1,100 орчим тээврийн хэрэгслээр иргэд хил хооронд зорчжээ.