11 сартай хүүхдээ “хаясан“ гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/03/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-9.jpg

Прокурорын байгууллага энэ дугаар сарын 18-22-нд 226 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Орхон аймгийн прокурорын газраас иргэн Ч.М нь 11 сартай хүүхдээ бусдын тээврийн хэрэгсэлд зориудаар үлдээж, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхэд хаясан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.