Монголд автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн. Тэд үүнийгээ Хятадад зардаг

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 24 сек
10
legacy:2024/04/333.jpg

Автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдах, улсын хилээр гаргах үйлдэл ихэсжээ. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж буйг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, автомашины нүүрсэн яндангийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй учраас автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болжээ.

Тэгвэл Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад нүүрсэн янданг оруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн санаачлан УИХ-ын даргад өнөөдөр өргөн мэдүүлсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн" Олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж, үнэт метал гарган авч худалдаалах хандлага их байна. Мөн Хятад улсаас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт нэмэгдсэн нь эдэлгээ удаан, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон Улсад үйлдвэрлэгдсэн хайбрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн.

Иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсэн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл ихэссэнтэй холбоотой. Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Хятад руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг" гэв.

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна.

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг аж.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • P
    polbn2 жил өмнө

    Сайн байцгаана уу, би маш их алдаж, санхүүгийн бэрхшээлтэй тулгараад үнэхээр маш их бухимдаж байсан, надад туслах хүн байхгүй, зүгээр л ажлаа хараад сууж байсан. Тэр ухаан алдаж, би хүүгээ өвчнөөр алдах шахсан. Гэхдээ би коллежийн хуучин ангийн найзтайгаа уулзсан бөгөөд тэрээр итгэмжлэгдсэн зээлийн фирмээс зээл авсан тухайгаа ярьсан бөгөөд өнөөг хүртэл тус компани түүний олон найз нарт зээл авахад тусалсан. Тиймээс би түүнд банк болон бусад итгэмжлэгдсэн зээлийн компаниуддаа сэтгэл дундуур байснаас болж зээл авах нь миний хэв маяг байхаа больсон гэж хэлсэн ч тэр намайг өргөдөл гаргахыг шаардаж, одоо би компанийхаа нэр хүндийг бүрэн сэргээж чадна. Тэд намайг дахин эр хүн болгосон учраас би Trusted Loan Firm-ийн өмнөөс үргэлжлүүлэн мэдүүлэг өгөх болно. Хэрэв та ердөө 2%-ийн хүүтэй ямар ч төрлийн зээл авах сонирхолтой байгаа бол өнөөдөр {trustedloanfirm0@gmail.com} хаягаар имэйл илгээнэ үү, баярлалаа Мирс Моника