МИАТ: Нисэх буудал явах замд зам тээврийн осол гарсан тул иргэд Төв аймгийн замыг сонгон явахыг анхааруулж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/miat/oso12.jpg

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хөшигтийн хөндийн авто замын зорчих хөдөлгөөн хаагдсан тул Төв аймгийн замыг сонгон явахыг МИАТ-аас зөвлөлөө.

Мөн та бүхэн авто замын түгжрэлийг тооцон хуваарьт нислэгийн цагаас 2-3 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхаарна уу.