Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦУОШГ: Улаанбаатар хотод цасны зузаан 1-6 см хүрсэн байна
00

Нийслэл хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж буй. Тэгвэл өнөө өглөөний ажиглалтын мэдээллээр, Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.7-5мм тунадас орж, цасны зузаан 1-6 см хүрсэн байна.
Мөн өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.



