Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөхийг ЗӨВЛӨЖ байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:haltirgaa gulgaa.jpg

Нийслэлд өнгөрсөн шөнөөс эхлэн их хэмжээний цас орсонтой холбогдуулан зам халтиргаа гулгаатай байна. Хөшигийн хөндий орох тууш замд нийт 17, Чулуун-Овоо, Амгалан явах замд 15, нийт 32 машиныг хамарсан осол гараад буй. Тэгвэл иргэд халтиргаа гулгаанаас болгоомжлохыг ЭМЯ-наас зөвлөж байна.

Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх

Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх

Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг зөвлөлөө.