БШУЯ: Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс хасна гэдэг нь худал

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:batamgalan/suragch.jpg

Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон. Гэвч цахим орчинд "Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс хассан" гэх мэдээлэл гарсан.

Үүнтэй холбоотойгоор БШУЯ-аас тодруулахад, "Дээрх хичээлүүдийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэдэг нь худал" гэв.