Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дөрөвдүгээр сарын 01-нээс эмч, багш нарын цалин аймагт 2.1 сая, сумдад 2.3 сая төгрөг болж нэмэгдэнэ
00

Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч 2023 оны долдугаар сарын 01-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалин, тэтгэвэр нэмэх асуудал яригдаж байсан юм.
Тэгвэл үүний хүрээнд "Ирэх сарын 01-нээс эхлэн эмч, багш нарын цалин аймагт 2.1 сая төгрөг, сумдад 2.3 сая төгрөг болж нэмэгдүүлэхээр болсон" гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тайланг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтын үеэр мэдээллээ.



