Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:2024/03/428214875_753521483111305_6762744903508340858_n (1).png

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-нд УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

Гуравдугаар сарын 20-ны байдлаарх мэдээгээр зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа аж. Хандивын хувьд бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулаалж эхлээгүй байна" гэжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗҮЧ

    Зуд гэдэг мал тэжээлгүйдэж үхэх ойлголт юм. Үндсэн шалтгаан нь энерги дутдаг. Энерги дутах нь даарснаас болно. Одоо бол хүйтний нөлөө багасч буй. Ийм үед аль болох тэжээл таслахгүй байх явдал. Дээр нь хужир давсаар хангах. Тэжээл, хужир эрдэс, бүлээн устай байхад малын үхэл зогсох учиртай. Тэжээхгүй бол үхэл гарцаагүй. Тэжээлгүй бол үхсэн малын иоо хэлэх хэрэг байна уу. ОБЕГ ажлаа утгатай болгомоор байна. Ядахлаа түгжрэл энэ тэрээ гээд хэдэн жилУБ луу хөдөнөөс иргэд шилжихийг зогсоож болно шүү дээ.