ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж, 22 иргэн гэмтсэн

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:2025/12/39/Police_1_lcopy1.jpg

Хот хоорондын зорчигч тээврийн автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол өнөө өглөө гарч, 20 гаруй гаруй хүн гэмтэж, бэртэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "2024.03.29-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчин явсан КIA Granbird маркийн автобус Дундговь чиглэлийн автозамд FAW маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, урьдчилсан байдлаар 2 иргэний амь нас хохирч, тухайн автобусанд зорчиж явсан 22 иргэн гэмтсэн. Гэмтсэн иргэд эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байна" гэлээ.