Монголд D вирусын халдвартай 66 мянган хүн байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:2024/03/хөсүт.jpg

Гепатитийн D вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гуравдугаар сарын 27н-д Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр. Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусын хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.
Гепатитийн D вирусын халдвар дангаар байдаггүй, В вирусын халдвартай хүний таван хувь нь D вирусын хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг.

Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусын халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан.


Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусын халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн 9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • Ц
    цагаан сар буруутай

    Америк европууд эдийн засгийн уналтаа орсоос л болсон гэдэг, бид муу юм болхоор хятад буруутай гэдэг, энэ өвчин бол харц баян гэлтгүй бүгд мах чанаад л дор хаяж 72 цагийн дараа иддэг уламжлал их хамааралтай санагдах боллоо, зун болхоор бүгд л нэг хонь хаглаад л битүү шарж идэх нь бас нэг эх үүсвэр болов уу