НЗДТГ болон харьяа агентлагууд бүгд ирэх сарын дундуур Яармаг руу нүүнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 5 сек
50
legacy:2025/09/395446234_186042171212836_294182649167901452_n.png

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулсан. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Хотын түгжрэлийг нийслэл богино хугацаанд шийдэх санаачлага гаргаад дөрөвдүгээр сарын дундуур бөөнөөрөө нүүнэ. 86 га талбайгаас нүүж байгаа шүү" гэдгийг мэдэгдсэн юм.

Тэрбээр:

-Бага тойруугийн 86 га талбайд их дээд сургуулиуд, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагуудын ихэнх нь байгаа. Энэ нь түгжрэлийн шалтгаан болоод байна. Тиймээс төвлөрөлийг сааруулахын тулд 42 дүүрэг тэр дундаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтцийг нв тавьсан 6 дэд төвийг яаралтай орон сууцжуулах бие даасан хуулийг гаргасан. Энэ ажил хавар эхэлнэ. 6 дэд төвүүд рүү ядаж их дээд сургуулиуд, яам агентлагуудын заримыг нь гаргах төлөвлөлтийг удахгүй олон нийтэд танилцуулна.

Ганцхан жишээ хэлэхэд, МУБИС 10 мянга гаруй оюутантай. 10 мянган оюутан багш нартайгаа хамт өглөө 08:30 цагт сургуульдаа ирдэг. МУИС, ШУТИС нийлээд 30 мянган оюутантай. Төрийн ордонд миний мэдэхийн 1000 гаруй хүн, нийслэлд 1400 хүн ажилладаг.

Тиймээс эхний ээлжид санаачлагаа гаргаад өмнөх дарга нарын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Яармаг руу нүүнэ. Хотын түгжрэлийг нийслэл богино хугацаанд шийдэх санаачлага гаргаад дөрөвдүгээр сарын дундуур бөөнөөрөө нүүнэ. 86 га талбайгаас нүүж байгаа шүү.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    мангарууд тийш нүүлээ гээд хотын түгжрэл саарах уу, харж л байя. харин яармагт тэг зогсолт болж баларна шүү дээ

  • З
    Зочин2 жил өмнө

    hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

  • Б
    Бат2 жил өмнө

    Нүүнэ гээд 2 жил боллоо. Бөгсөө даадаггүй. Хотын төвийг иргэдээс харамлаад ангайгаад суугаад байгаа шүү дээ. Засаг дарга болоод түгрэлээ багасгах зорилгоор эхний л Хотын захиргаа нүүсэн бол ОД болох байлаа. Гэтэл тэнэгтээд хотын төвөөр машин явуулахгүй, явбал татвар авдаг болсон. АН сонгуулиар энэ ҮХ зөрчсөн татварыг болиулна гэсэн. Иймд МАН д итгэж болохгүй, иргэдээ АН ыг дэмжээд өгөхийг хүсч байна.

  • Ш
    Шударга2 жил өмнө

    Нүүнэ гээд байдаг. Хөдөлдөггүй. Бэлэн байр руу нүүж чадахгүй байж, метро барина ч гэх шиг, шинэ хот байгуулна ч гэх онигоо ярихаа болилдоо.

  • З
    Зочин2 жил өмнө

    Амжилт