Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БНСУ-тай хамтран “Хөх баавгай-Кимбаб“ шинэ аяллын хөтөлбөр гаргана
20

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилго тавьсан. Тэгвэл БОАЖЯ-аас орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг аяллын жимээр худалдаалах, нутгийн брэнд хөгжүүлэхэд “MBC телевиз”-тэй хамтран Хөх баавгайн жимээр буюу Солонгосын жуулчдад зориулсан “ХӨХ БААВГАЙ-КИМБАБ” шинэ аяллын хөтөлбөр гаргахаар тохиролцжээ.
“ХӨХ БААВГАЙ” төслийг Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлтэй хамтран хэрэгжүүлж байна.



