Х.Нямбаатар: Засгийн газарт бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хүсэлт өгнө

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
90
legacy:nyambaatar hotiin darga/MPA_9945 copy.jpg

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд ажиллаж байна. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх хүрээнд тус дүүргийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Улаанбаатар хотод хөрсний ус зайлуулах ганц станцтай. Энэ нь Хархорин захын баруун талд байдаг. Цаашид хөрсний ус буулгахгүйгээр барилга бүтээн байгуулалтын ажил нэг ч хийхгүй. Уржигдар бид Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд ажилласан. Тэнд хөрсний усны түвшин өмнөх жилүүдэд байгаагүй хэмжээнд хүрсэн нь бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалтай байна. Цаашид Улаанбаатар хотын 10 цэгт хөрсний ус зайлуулж Дунд гол, Сэлбэ, Туул гол, бусад инженерийн байгууламж руу хөрсний ус нийүүлдэг нацосс станц байгуулахаас өөр аргагүй байдалтай байна. Ирэх Лхагва гарагт Засгийн газарт хөрсний ус гамшгийн хэмжээнд хүрсэн тухай мэдээллийг өгч, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хүсэлтээ өгнө гэлээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Зөв, хөрсний ус зайлуулахгүй бол үерт урсана. Үүнийг шийдэх ёстой.

  • Э
    Эрдэнэ

    Элийрдэг хог

  • Х
    Хишигжаргал

    Хөрсний ус зайлуулах станцыг нэмэх хэрэгтэй.Дэмжиж байна.Байгаль маань биднийг маш их сорихнээ.Дэмжиж байна.

  • З
    Зөв бна

    Зөв байнаа. Энэ хөрсний ус зайлуулах станцыг нэмэх хэрэгтэй. Одоо цаг уур өөрчлөгдөж бгаа болохоор дагаад бид ч арга хэмжээгээ авч аюулгүй байх хэрэгтэй. Дэмжиж бна. Нямбаатар дарга бол мэдрэмжтэй, хурдан, шуурхай арга хэмжээ авдаг удирдагч

  • З
    Зочин

    Дүүргүүд хогондоо дарагдсан гудамж талбайн цэвэрлэгээ огт хийхээ болилоо. Баянзүрх дүүрэгт хог тээвэр тендерт шалгарсан гэх компаниуд дураараа дургиж бна даа эзэнгүй айл шиг л байна

  • З
    Зочин

    Өрөвдмөөр долоо хийгээд энэ тэрүүгээр тэнүүчлээд бас нэг идэх юм аа олоод авч дээ.

  • З
    Зочин

    Хулгайчуудад бол нян бактер л гэсэн үг юм уу?

  • З
    Зочин

    Байгалийн үзэгдэлийг хүчээр зогсоож чадагүйлдээ Нямбактераа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda