МИАТ: Нислэгүүд хойшлогдохгүй хэвийн явагдах тул 2-3 цагийн өмнө ирэхийг зөвлөж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:miat/онгоц цас.jpg

Улаанбаатар хотод ойролцоогоор 2.2 см цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МИАТ ТӨХК-иас зорчигчдын анхааралд дараах мэдээллийг хүргүүлсэн байна. Тодруулбал,

"Зорчигч та бүхэн авто замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхийг анхаарна уу" гэжээ. Мөн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор нислэг хойшлогдох эсэхийг тодруулахад, "Нислэгүүд хойшлогдохгүй, хэвийн явагдана" гэв.