4 иргэнийг Тайланд руу биеийг нь үнэлүүлэхээр худалдаалсан Б, Н нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ  ​

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2024/04/434371676_407258831936007_7395171169268983142_n (1).jpg

Бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хуурч мэхлэн, эмзэг байдлыг нь далимдуулж 4 иргэнийг Тайланд Улс руу явуулж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан Б.Б, Э.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.