Иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн хязгаарлана

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:296524107_612252750315013_5761003950823688570_n.jpg

Энэ оны зургаадугаар сарын 28-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. Тэгвэл УИХ-ын сонгуультай холбоотойгоор түр хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,

"УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25,1 дэх хэсэгт зааснаар "Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ" хэмээн заасан. Иймд,

Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2024.04.29-өөс эхлэн зогсоох бөгөөд 2024.06.29-ний өдрөөс эхлэн сэргээх юм. Тиймээс иргэд та бүхэн дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэнэ үү" хэмээн мэдээллээ.