ТАНИЛЦ: НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 53 сек
10
legacy:tatvarin eronhii gazar/MPA PHOTO-2019-10-0477.jpg

НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,

НЭГ. Дараах БАРАА НӨАТ-аас чөлөөлөгдөнө

Гаалиар татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хувийн хэрэглээний бараа;

Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;

Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;

Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг,

Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр,

Эмчилгээний цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;

Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;

Монголбанкнаас хийлгэсэн мөнгөн тэмдэгт, мөнгөн дэвсгэрт;

Борлуулсан алт;

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;

Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;

Улс хоорондын шуудангийн илгээмж;

Газрын тостой холбогдсон машин, техник, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;

Газрын тос;

Чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа.

Банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс гаргасан шаардах эрх;

Үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;

Мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн;

ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;

Инновацийн түүхий эд, материал, урвалж бодис;

Импортын мод, бэлдэц, модон материал;

Экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан ноолуур, арьс шир;

Соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;

Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;

Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг

ХОЁР. Дараах ҮЙЛЧИЛГЭЭ НӨАТ-аас чөлөөлөгдөнө

Банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээ;

Даатгалын үйлчилгээ;

Үнэт цаас, хувьцаа гаргах, баталгаа гаргах үйлчилгээ;

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээ;

Орон сууц хөлслүүлэх үйлчилгээ;

Боловсролын үйлчилгээ;

Эрүүл мэндийн үйлчилгээ;

Шашны байгууллагын үйлчилгээ;

Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ;

Гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;

Соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;

Оршуулгын үйлчилгээ.

Мал эмнэлгийн үйлчилгээ.

Нотариатын үйлчилгээ,

Виртуал хөрөнгийн үйлчилгээ.

Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг тодорхойлно.