Аргал оруулахаар гараад сураггүй болсон 15 настай хүүг эрэн хайж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:обег з copy.jpg

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар өчигдөр /2024.04.01/ өдрийн 10:00-11:00 цагийн орчим 15 настай хүү гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 19:00 цагт ОБГ хүлээн авсан ба аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б/15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.