ЦУОШГ: Мөсний зузаан олон жилийн дунджаас 10-60 см бага байгаа тул мөсөн дээгүүр явахгүй байна уу

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:5926/8456/NewFolder/MOS1.jpg

Дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаарлын эрчим буурч, хаврын мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба ихэнх гол мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор гол мөрний мөс улам хэврэгшиж, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд байж чадахгүй учир ард иргэд сонор сэрэмжтэй байж мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.