ОБЕГ: “Түймрийн аюултай үе“ эхэлсэнтэй холбоотойгоор цогтой үнс нурмаа ил задгай хаяхгүй байна уу

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Ganhuyag ETT/gal tuimer/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг хуурайшилтын буюу “Түймрийн аюултай үе” гэдэг. Иймд хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэн танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,

Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,

Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,

Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,

Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх,

Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.