БНХАУ-ын “Синофарм“ үйлдвэрээс илгээсэн 2.5 сая тун тусламжийн вакциныг хүлээн авлаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3,19/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-10.jpg

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын дархлаа суларсны улмаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүссэн. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын "Синофарм" эмийн улсын үйлдвэрээс олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 2.5 сая тун вакцин илгээснийг хүлээн авлаа.

Тус вакцины хоруу чанар, дархлаа тогтоох идэвхийг шалгуулахаар Мал эмнэлгийн эмийн сорил баталгаажуулалтын улсын лабораторид дээжийг өгсөн байна.

Шинжилгээний хариу гармагц эрсдэл бүхий аймаг, сумдад хүргүүлж яаралтай дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.