3 сая дахь иргэн Х.Монголжин: Би дуулж, бүжиглэх дуртай учраас урлагийн хүн болох мөрөөдөлтэй

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/01/b/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-11.jpg

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин урлагийн хүн болох мөрөөдөлтэй, бүжигчин охин болжээ. Түүнийг Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Хүн домог" бүжгийн тэмцээнд оролцож байх үед нь цөөн хором ярилцлаа.

Тэрбээр, Өмнөговь аймгийн "Гэрэлт ирээдүй" хамтлагт бүжиглэдэг бөгөөд "Хүн домог" тэмцээний монгол бүжгийн төрөлд мөнгөн медаль, чөлөөт бүжгийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.