Аргал оруулахаар гараад сураггүй болсон 15 настай хүүг айлаас олжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:обег з copy.jpg

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар өчигдөр өдрийн 10.00-11.00 цагийн орчим 15 настай хүү гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон талаар мэдээлсэн.

Тухайн хүүхдийг эрэн хайх ажлыг шуурхай зохион байгуулж, 54 хүний бүрэлдэхүүнтэй 7 автомашинтай эрлийн баг ажиллаж, алга болсон хүүхдийг гэрээс нь хойш 15км газарт байрлах айлд байсныг олж тогтоосон байна.

Хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.