Маргааш ханш нээх өдөр

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:tsag agaar havar/яргуй.jpg

Билгийн тооллын Хаврын дунд улаагчин туулай сарын Шинийн 25-ны билигт сайн өдөр буюу маргааш ханш нээх өдөр тохиож байна. Ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг жамтай.

Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татаж, морин хараацай шувуу ирдэг байна. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялагаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг билээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    бас хятад сайт уу хужаа ёсоо заагаад

  • З
    Зочин

    хятдад ханш нээх өдөр гэдэг чинь ичигсэд хөдөлнө гэсэн үг биш. 1 хүн хаандаа үнэнч зүтгэсэнд шагнаагүй гэж гомдоод ууланд бүгчихсэн, хаан дуудаад ирэхгүй болохоор нь гал тавьсан чинь гарч ирэлгүй ууландаа үхчихсэн. тэр боолд зориулж тахил өргөдөг ёстой болоод яваандаа өөрсдийн нас барагсдын булшийг эргэдэг өдөр болж солигдсон. энэ бол 1 хужаа боолын үхсэн өдөр шүү монголд огт падгүй. амьтад өөр өөр өдөр гарч ирдэг 1 өдөр бүгд гарч ирдэггүй шүү тэнэг малууд аа