Хүчингийн хэрэгт холбогдоод оргон зугтсан этгээдийг шувуу ажиллагаагаар авч ирлээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/04/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Ц" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ сарын 2-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Түүнийг ийнхүү шилжүүлэн авах тусгай ажиллагааг Шведийн Хаант Улсын Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулжээ.