Эвдрэл ихтэй авто замуудыг засварлаж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:8  4/shine/зам засах.jpg

Өвөл болон хавар орсон их хэмжээний цас, түүнээс үүдсэн шар усны улмаас Нийслэлийн гол болон туслах гудамж замууд их хэмжээгээр эвдэрч байна.

Тиймээс эвдрэл ихтэй авто замуудын нүхэн эвдрэлийг зөв хэлбэрт оруулан хөрөөдөх, түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальтбетоноор засварлах ажлууд хийгдэж байна. Авто замын нүхэн эвдрэлийг засварлах технологийн дагуу агаарын температур +5ºС-аас дээш замын суурь бүтэц хуурай нөхцөлд халуун асфальтбетоноор засварлах шаардлагатай байдаг.

"Мөн асфальтбетон үйлдвэрүүд 4 дүгээр сарын 10-ны өдрөөс ажиллаж эхлэх тул нүхэн эвдрэлийг богино хугацаанд засварлаж хэвийн болгохоор ажиллаж байна" гэж Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Японы буцалтгүй тусламжаар барьж өгсөн нарны зам олон арван жил засвар хийгүй явсанаас аргагүй мууджээ.Энх тайвны гүүрнээс замын цагдаагийн газар хүртэл хэсэг газар засвар хийснээс бусад нь маш их муудсан машинд их халгаатай байна энэ жилийн засварын талөвлөгөөнд орсонуу.Мөн хорооллын төв зам,уулын зам гэх мэт эвдрэл ихтэй замуудаа засмаар байна.