“Шилэн“ Цогоо АТГ-т хандлаа

Нийгэм
UBn teamУнших: 1 мин 3 сек
30
legacy:2026/02/tsog.jpg

“Шилэн” Цогоо буюу Б.Цогтгэрэл Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийж байна. Тэрбээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн цэнхэр дугаар ашигладаггүй, албан тушаалаа урвуулан ашигладаг төрийн өндөр албан тушаалтнуудыг ийн мэдэгдэж байгаагаа дурдлаа. Энэ тухай тэрбээр: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.4-т төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгсэл бусад тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр бүхий улсын дугаар хэрэглэнэ гэсэн заалттай. Тэгвэл Монгол Улсын төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд энэ заалтыг 30 хүрэхгүй хувийн биелэлтттэйгээр ажиллаж байсан аж. Гуравдугаар сарын 11-ээс хойш төрийн хэмнэлт нэртэй иргэдийн аян олон нийтэд зохион байгуулагдаж хүрсэн билээ. Энэ аяны хүрээнд хуулийн хэрэгжилт сайжирч байгаа ч санасан хэмжээнд хүрэхгүй байна. 2015 оны өдийд шилэн данс хөтөлнө хөтлөхгүй гэх маргаан гарч байсан. Иймээс Авлигатай тэмцэх газарт цэнхэр дугаар ашиглахгүй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрүүгийн хуульд заасан дураараа аашлах гэх зүйлийг зөрчиж буй албан тушаалтнуудыг мэдэгдэж хариуцлага тооцуулахаар болж байна. Жишээ нь, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх зэрэг шүүхийн төрөлжсөн байгууллагууд, төрийн өмчийн компаниуд, Засгийн газрын авто баазын зарим автомашинууд түүнийг эзэмшиж буй төрийн өндөр албан тушаалтнууд цэнхэр дугаараа хийхгүй байгаа учраас би ийнхүү 40 хуудас 80 баримтыг АТГ-д өгч байна” гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

  • Ш
    шударга шилэн иргэн

    энэ хүн өөрөө дэд сайд байхдаа Улаанбаатар төмөр замаас машин жолооч гаргуулан хувьдаа ашиглаж хууль зөрчин огцорч байсан одоо ийм асуудал тавих ёс суртахууны эрхтэй хүн мөн үү, өөрөө болохоор хууль зөрчиж болдог юм уу

  • И
    иргэн

    Баярлалаа, бүү шантраарай