Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай аймгийн бөхчүүд түрүүллээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/shine/бб565.jpg

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн олж өндөрлөлөө. А хэсэг буюу улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой бөхчүүдийн тэмцээнд Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний баг түрүүлж, Ховд аймгийн “Ховд” дэвжээний баг мөнгө, Завхан аймгийн баг хүрэл медаль хүртэв.

Б хэсэг буюу аймаг, цэргийн болон залуу бөхчүүдийн хэсэгт Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ алтан медаль хүртэж, Архангай мөнгө, Баянхонгор аймгийн бөхчүүд хүрэл медаль хүртлээ.